“Англи Хэлний Дүрэм, Сорилго” хэвлэгдэн гарлаа

Share Button

МУИС- ийн багш С.Чимэд, Д. Золжаргал нарын хамтын бүтээл  “Англи Хэлний Дүрэм, Сорилго” ном  хэвлэгдэн гарлаа. Тус бүтээл нь тэдний өмнө туурвисан  “Тhe Ultimate Concourse Test Preparation Book” (2007 он), “Англи Хэлний Сорилго” (2008 он), “Англи Хэл Математикийн Сорилго” (2009 он),  “Англи Хэлний Сорилго” ( 2010 он) зэрэг  номын нэмэн баяжуулсан тав дахь хувилбар юм.

 Энэхүү бүтээлд  Англи хэлний үндсэн  дүрмүүдийн тайлбарыг англи монгол хэлээр жишээ авч нарийвчлан тайлбарласан ба  сэдэв бүрийн эцэст тухайн дүрмийн материалыг   бататгах сорилыг   багтаажээ. Түүнчлэн  2006-2011 онд   ЕБДС  төгсөгчдөөс авсан   Англи хэлний  элсэлтийн  ерөнхий шалгалтын  материалын бүх  даалгаврын  агуулгаар  он оноор нь загвар тест боловсруулан даалгавар тус бүрийн зөв хариуг монгол хэлээр дэлгэрэнгүй тайлбарласны зэрэгцээ 4 хувилбар бүхий жишиг тестийг бататгах сорилго  болгон оруулсан байна.

Тус номонд англи хэлний сүүлийн үеийн бүх төрлийн шалгалтанд түлхүү орох болсон  харилцан яриа, ( нийгмийн харицааны үг хэллэгүүд, угтлагат хэлц, өвөрмөц хэлц, ижил болон эсрэг утгатай үг) унших, үгсийн сангийн дасгалууд нилээд түлхүү орсон нь практик ач холбогдолтой болжээ.

 “Англи Хэлний Дүрэм, Сорилго” ном нь  англи хэлээр их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өгөх, аймаг, бүс, дүүрэг, улсын олимпиадад бэлтгэхэд чухал гарын авлага болох төдийгүй  тус хэлийг анхан шатнаас эхлэн   бие даан гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн IELTS, TOEFL-ийн шалгалтанд бэлдэхэд өргөн ашиглах боломжтой юм.

 Уг номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  доорх хаягаар холбогдож болно.

Тел: 99093653

e-mail: s­­­_chimed@yahoo.com

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар