Оюутан солилцоонд оюутан сонгон шалгаруулах тухай

Share Button

МУИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй ХБНГУ-ын Халлегийн их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилийн зуны 3-аас 4-н сарын богино хугацааны бакалаврын оюутан солилцооны бүтэн тэтгэлэгт хөтөлбөрт Герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, МУИС-ийн 2 оюутныг журмын дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалт:

  1. МУИС-ийн бакалаврын 1,2,3-р түвшний оюутан байх
  2. Мэргэжил харгалзахгүй, багшийн мэргэжлээр суралцаж байгаа бол давуу тал болно.
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт бичсэн өргөдөл
  4. Сурлагын дүнгийн тодорхойлолт
  5. Аль нэг улиралд герман хэл сонгон суралцсан байх
  6. ХБНГУ-д 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
  7. Герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, сертификаттай бол сайн.
  8. Сурлагын голч дүн 2,8 буюу түүнээс дээш байх

Хэлний шалгалтыг Европын Холбоонд мөрдөгдөх олон хэлний стандартын “В2” түвшинд авна.

Материалыг 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдрөөс өмнө хичээлийн 1 дүгээр байрны 219 тоотод авчирна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар