ТАЙВАНИЙ ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОДОГ МОНГОЛ ТӨВДИЙН ХОРООНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Share Button

ТАЙВАНИЙ ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОДОГ

МОНГОЛ ТӨВДИЙН ХОРООНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2017-2018 оны хичээлийн жил

 Тэтгэлэгийн зорилго: МУИС-д суралцаж буй сурлага сайтай, нийгмийн идэвхи, төлөвшлөө илтгэн харуулсан бакалавр, магистр, докторын түвшинд суралцагчдад амжилттай суралцах хөшүүрэг болгох зорилгоор олгоно.

Тэтгэлэгийн хэмжээ: Нэг улиралд 250 ам.доллар

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:      20 суралцагч /Хятад хэлний чиглэлээр суралцдаг оюутнууд нийт тэтгэлэгт хамруулах оюутны 15% байна/

Тэтгэлэгийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалавр, Магистр, Докторын түвшний оюутан байх
  • Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх

А. Бакалаврын түвшний суралцагч:

  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно

Б.  Магистр, докторын түвшний суралцагч:

  • Хөтөлбөрт заасан багц цагийг бүрэн судалсан, сурлагын голч оноо 3,5 буюу түүнээс дээш байх
  • МУИС болон ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС, ШУ-ны академийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хөндлөнгийн үнэлгээ бүхий сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байх
  • МУИС болон дээр дурдсан их сургууль, хүрээлэнгийн ЭШ-ний хуралд илтгэл тавьсан байх
  • ОУ-ын хөндлөнгийн үнэлгээ бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно
  • ОУ-ын ЭШ-ний хуралд илтгэл тавьсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Бөглөсөн анкет  2 хувь /анкетыг компьютер дээр шивж гаргана/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/10/Application-form-for-Taiwan-Scholarship.docx”]
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт /Англи болон монгол хэл дээр тодорхойлолт авах бөгөөд заавал гарын үсэг, тамгатай байх/
  • Оюутны иргэний үнэмлэхний хуулбар
  • 3 хувь зураг /сүүлийн 3 сард авахуулсан байх/
  • Суралцаж байх хугацааны амжилтыг илтгэсэн бичиг баримтын хуулбар /оюутан байх хугацааны  /Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

2017 оны 11 сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө

Хүлээн авах газар: МУИС Оюутны хөгжил, үйлчилгээний газар, Хичээлийн 2-р байр 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1143                  е-мэйл: enkhjargal@num.edu.mn

 Санамж:

  • Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө
  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй

 ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар