МУИС-ТДС-иас зохион байгуулдаг Судалгааны семинарын энэ удаагын дугаарт ХШУИС-ийн багш Б.Мөнхбат “Техникийн өгүүлэл бичих арга зүй “ гэсэн сэдвээр семинарыг удирдан явуулна. Магистр, докторын оюутан та бүхэн хүрэлцэн ирээрэй.
ХЭЗЭЭ: 2015.10.14
ХААНА: 1-р байр 320 тоотод 18:00 цагаас
ЗОРИЛГО: МУИС-д суралцаж буй магистрант, докторант оюутнуудад төгсөлтийн ажил, диссертаци бичих арга зүйгээ тодорхойлох, судалгааны сэдвээ сонгох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, нийтлүүлэх, судалгаа хийх олон шинэлэг аргуудыг эзэмшихэд нь туслах хийгээд харилцан туршлага солилцоход судалгааны семинарын гол зорилго оршино.
ХААНА, ХЭЗЭЭ БОЛДОГ ВЭ?
7 хоног бүрийг Лхагва гарагт хичээлийн төв байрны 320 тоотд 18:00 цагт болно.
ИЛТГЭЛИЙН СЭДЭВ, ХУВААРЬ
Он,сар,өдөр | Илтгэл тавих багшийн нэр | Сургууль, тэнхим | Илтгэлийн сэдэв |
9.16 | Б.Отгонтөгс | ТДС | Магистр, Докторын шинэчилсэн хөтөлбөрийн тухай |
9.23 | Б.Сувдцэцэг | ШУС-БУС | Судалгааны арга зүйн дизайн боловсруулах \тоон, чанарын, кайсын, зураглалын\ жишээн дээр. |
9.30 | Д.Оюунцэцэг | БС | Япон улсын магистр, докторын сургалтын хөтөлбөрийн тухай миний ойлголт |
10.07 | Б.Наранбаатар | ШУС-НУС | Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлийн чансаа тодорхойлох судалгааны аргууд, тэдгээрийг бусад салбарт ашиглах нь |
10.14 | Б.Мөнхбат | ХШУИС | Техникийн өгүүлэл бичих арга зүй |
10.21 | Д.Золжаргал | ШУС-НУС | Чанарын судалгаанд анхаарах ёс зүйн асуудлууд |
10.28 | Л.Ариунцэцэг | ШУС-БУС | Хээрийн туршилт хийх арга зүй |
11.04 | В.Дашдаваа | ШУС-ХУС | Дессартаци бичих арга зүй |
11.11 | Д.Гангабаатар | ХЗС | Судалгаа хийх ур чадвар |
11.18 | С.Нямлхагва | ХШУИС | Эрдэм шинжилгээний бүтээл бичих арга зүй |
11.25 | Р.Чинзориг | ХШУИС | Биологийн шинжлэх ухааны судалгааны арга зүй |
12.02 | Ө.Баярсайхан | ШУС-БУС | Шинжлэх ухааны өгүүллийг хэрхэн нийтлүүлэх, боловсруулах тухай |
12.09 | Ч.Нарантуяа | ШУС-НУС | Эрдэм шинжилгээний ажлыг хэрхэн илтгэх вэ? |
12.16 | Б.Отгонтөгс | ТДС | Магистр, Докторын диплом хамгаалтанд тавигдах шаардлага |
Энэхүү семинар нь МУИС-д магистрант, докторантаар суралцаж буй судлаач, багш, оюутан, эрдэмтэн, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 75754400 /1175/ дугаараас авна уу.