“Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал 2015 оны 10 сарын 20-ний өдөр Best Western Premier Tuushin зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимуудад амжилттай болж өнгөрлөө.

Тус хурлын нээлтийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түүхий эд иж бүрэн хөтөлбөрийн захирал Др. Др. Штейпан Ханселманн болон МУИС – ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар нээж үр хэллээ.

IMG_7307

“Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурлын үндсэн илтгэгчээр Германы Шпайерын Төрийн захиргаа Удирдлагын институтын захирал Проф.Др. Jan Ziekow 3 дах жилдээ уригдан оролцож “Хүний нөөцийн ухаалаг бодлогоор дамжуулан ухаалаг төрийг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан нь хуралд оролцогчдын анхаарлыг маш их татлаа. Уг хуралд:

  • Проф.Др. Hiroko Kudo, Япон улсын Чуо их сургуулийн Төрийн бодлого менежментийн тэнхимийн профессор
  • Проф.Др. Thuy Tran Thi Thanh, Вьетнам улсын Ханой хотын Хо Ши Мин Үндэсний Улс Төрийн Академийн Төрийн манлайлал болон бодлогын тэнхимийн профессор
  • Хатагтай Pham Thu Hien, Вьетнам улсын Ханой хотын Хо Ши Мин Үндэсний Улс Төрийн Академийн Төрийн удирдлага болон улс төрийн тэнхимийн эмэгтэйчүүдийн төвийн дэд захирал
  • Др Ulrich Andree, Германы төрийн салбарын шинэчлэлийн ахлах зөвлөх ба МУИС-ийн зочин профессор
  • Проф. Др. Н.Бурмаа, Орон нутгийн цогц хөгжил -засаглал-Төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх нь

сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

IMG_7569

Түүнчлэн салбар хуралдаануудад “Хүний нөөцийн ухаалаг бодлогоор дамжуулан ухаалаг төрийн хөгжүүлэх нь” , “Төрийн захиргаанд шинэ чадвар чадавхийг бэхжүүлэх нь”, “Олон нийтийн салбарын байгууллагууд дах манлайлал”, “Жендерийн тэгш байдал ба Вьетнамын төрийн албан дах эмэгтэйчүүдийн оролцоо” , “Төрийн албан хаагчдад зориулсан цогц сургалтын хөгжил чиг хандлага” “Орон нутгийн хөгжил-Засаглал-Төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх” сэдвүүдээр салбар хуралдаанаар хэлэлцүүлэг хийгдлээ. Уг олон улсын хуралд:

  • МУИС-ын бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар
  • Төрийн Албаны Зөвлөл
  • УИХ-ын Тамгын газар
  • Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба
  • Удирдлагын Академи
  • Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль
  • Батлан Хамгаалахын Их сургууль
  • Хууль Сахиулах Их сургууль
  • Отгонтэнгэр Их сургууль
  • Этүгэн Их сургууль
  • Мандах бүртгэл дээд сургууль
  • Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл
  • Боловсролын яам
  • Дүүргүүдийн төлөөлөлүүд оролцлоо.

IMG_7484IMG_7382IMG_7566

Энэхүү хурлаар төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод цаашид хэрэгжүүлж болохуйц олон чухал санал санаачлага, арга туршлагуудыг илтгэгчид илтгэлдээ дурьдаж байлаа.

МУИС ОУХНУС НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ