Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд 09.00 цагт эхлэж 11 цаг 30 минутанд дуусав.
Хуралд Захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, Д.Сайнбилэгт, Ц.Ганболд, А.Амарзаяа, хуулийн зөвлөх Б.Энхтайван, ХШУИС-ийн багш Н.Пүрэвцогт нар оролцлоо.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. МУИС-д цахим сургалт хөгжүүлэх тухай /Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат/
2. “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ын зарим заалтыг хүчингүй болгох тухай /Захирал Р.Бат-Эрдэнэ/
3. МУИС-д Оюутны алба байгуулах тухай /Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат/
4. МУИС-д биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөө /Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат/
5. Багш нарын цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл илгээх систем танилцуулах /ХШУИС-ийн багш Н.Пүрэвцогт/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1. МУИС-д цахим сургалт /алсын зайн сургалт/ хөгжүүлэхэд үе шаттайгаар бэлтгэл ажлыг хангах, эхний ээлжинд хичээлийн 1-р байрны 208 тоот хурлын өрөөг зайн сургалт, видео хурлын тоног төхөөрөмжөөр тоноглож, тохижуулах,
2. Хүчингүй болгохоор танилцуулсан зарим заалтыг өмнө нь Захиргааны зөвлөл болон Эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд шийдвэр гарсан тул заалтыг хүчингүй болгох захирлын тушаал гаргах,
3. МУИС-д Оюутны алба байгуулахаар санал нэгтэй дэмжлээ. Оюутны алба байгуулах тухай захирлын тушаал гаргах,
4. МУИС-д биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөөг дахин хэлэлцэх.
5. Багш нарын цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл илгээх системийг Санхүүгийн шинэ програм дээр суулгахаар тус тус шийдвэрлэв.