“Залуу та амьдрал бэлэглэгч” цусаа бэлэглэх аянд МУИС нэгдлээ

Share Button

МУИС-ийн багш ажилтан албан хаагчид, оюутан залуус Залуу та амьдрал бэлэглэгч цусаа бэлэглэгч аянд нэгдэж цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэлээ.

2

Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц төдийлөн хангалтгүй байсаар байгаа энэ цаг мөчид МУИС нийгмийн ухамсарын хүрээнд олон нийтэд цусны донорын ач холбогдолыг таниулж, сайн дурын авлаггүй цусны донорын эгнээг нэгээр тэлж буй нь бахархууштай үйл хэрэг юм.

4 3

Дээрх аяны хүрээнд МУИС-ийн оюутан залуучууд МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэдэх залуу донорын “Клуб-25”-д нэгдэж МУИС-Клуб-25 залуусын нэгдлийг сургууль дээрээ байгуулсан нь онцлох үйл явдал байлаа. Мөн цусаа хандивлах аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж бусдад амьдрал бэлэглэх сайн дурын аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.

Залуу та амьдрал бэлэглэгч цусаа бэлэглэх аян 11 сарын 03-05-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль дээр 3 өдрийн турш үргэлжилнэ.

Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг байна. Таны хандивласан цус 3 хүний амь нас аварсантай тэнцэнэ.

Амьдрал бэлэглэгч ачтан донор болсон танд баярлалаа

5 10 9

1 6 7 8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар