БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд Магистрантурт 1, Докторантурт 1 оюутан сонгон шалгаруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө материалаа бүрдүүлж МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөөнд авчирч өгнө үү. Хичээл англи хэлээр явагдана.
Доктор ба Магистрын сургалттай холбоотой мэдээллийг доорхи холбоосноос харж болно
http://www.studyathit.cn/pro_2.asp (Магистр)
http://www.studyathit.cn/pro_3.asp (Доктор)
Магистрын англи хэл дээр хичээл орох төрөл
Удирдлагын төрөл:
Энэхүү төрлийн мэргэжлийн чиглэл: Удирдлагын шинжлэх ухаан ба инженер, Нягтлан бодох бүртгэл, Банк санхүү, Бизнесийн удирдлага, Техникийн эдийн засаг болон удирдлага, Захиргааны удирдлага, Газрын баялгийн удирдлага, Олон улсын эдийн засаг, Дэлхийн эдийн засаг.
Барилгын төрөл:
Энэхүү төрлийн мэргэжлийн чиглэл: Шорооны инженер, Бүтцийн инженер, Гамшигаас сэргийлэх, гамшгийг багасгах инженер болон сэргийлэх инженер, Биет хүчний онол, Инженерийн хүчний онол, Хот төлөвлөлтийн инженер, Гүүр болон хонгилын инженер.
Материалын төрөл:
Энэхүү төрлийн мэргэжлийн чиглэл: Материалын физик ба хими, Орон зайн материал ба боловсруулалт, Мэдээллийн функционал материал ба багаж, Материалын онол, Материалын боловсруулалтын инженер.
Механик ба механизмийн төрөл:
Энэхүү төрлийн мэргэжлийн чиглэл: Механик үйлдвэрлэл болон түүний автоматжуулалт, Механикийн цахилгааны инженер, Механикийн дизайн болон онол, Сансар судлалын агаарын тээврийн үйлдвэрийн инженер, Дизайны онол /Технологийн дизайн/, Хөдөлгүүрийн инженер болон инженерийн халуун физик, Сансар судлалын агаарын тээврийн дэвшилтэт онол ба инженер.
Цахилгааны төрөл:
Энэхүү төрлийн мэргэжлийн чиглэл: Шинжлэх ухаан ба инженерийн шинжлэх ухааныг эзэмших, физик цахилгаан судлал, бичил долгион ба хатуу биетийн цахилгаан, холбоо мэдээлэл, электроникийн шинжлэх ухаан ба технологи.
Докторантурын англи хэлээр хичээл орох төрөл:
Докторын зэргийн бүх хичээл англи хэлээр орох боломжтой.
Сургуульд элсэн ороход бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал | Хятад хэл | Бакалавр | Мастер | Доктор | |
1 | Анкет бөглөх | ● | ● | ● | ● |
2 | Гадаад паспорт скайнер файл | ● | ● | ● | ● |
3 | Диплом (хамгийн өндөр зэрэг) | ● | ● | ● | |
4 | Дүнгийн жагсаалт | ● | ● | ● | |
5 | Сургуулийн тодорхойлолт | ● | ● | ||
6 | HSK4 дэс (хятад хэлээр)
TOEFL550/IELTS5.5 (англи хэлээр) |
● | ● | ● | |
7 | Цээж зураг файл хэлбэрээр | ● | ● | ● | ● |
Тавигдах шаардлага | 18 дээш насны, эрүүл, гадаад паспортай байна. | 30 доош насны, эрүүл, гадаад паспортай, ерөнхий боловсорлын сургуулийг дүүргэсэн байх. | 35 доош насны, эрүүл, гадаад паспортай, бакалавр зэрэгтэй байх. | 40 доош насны, эрүүл, гадаад паспортай, мастерийн зэрэгтэй байх. |
Тайлбар 1: Тэмдэглэл (●)шаардлагатай материалыг заавал бүрдүүлэх
Тайлбар 2: Хятад хэл, соёл судлалын мэргэжил HSK 4 зэрэг шаардлаггүй
Тэтгэлэгт хөтөлбөр
Хятадын засгийн газрын тэтгэлэг: Төлбөр, байр, сар болгоны амьдрах зардал олгоно. Магистр, Докторын оюутан хамрагдах боломжтой. Хугацаа: 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30-н хүртэл
Сургуулийн бүртгэлийн дугаар: 10213
- 1. Сургалтын төлбөр, байр (сургуулийн дотуур байр).
- Эмчилгээний зардал ба даатгал
- Амьдрах зардал (сар бүр) – Мастер оюутан: 3000 юан, Доктор оюутан: 3500 юан
Харбиний технологийн их сургуулийн шилдэг гадаад шинэ оюутан тэтгэлэг: Шинээр элсэн орж байгаа бакалаврын шилдэг оюутан хамрагдах боломжтой тэтгэлэг. Уг тэтгэлэг нь 1 жилийн хугацаатай. Үүнд:
1 зэрэг тэтгэлэг: Төлбөрийн хөнгөлөлт , амьдрах зардал(1000 юан/сар бүр)
2 зэрэг тэтгэлэг: Төлбөрийн хөнгөлөлт
3 зэрэг тэтгэлэг: Төлбөрийн 50% хөнгөлөлт
4 зэрэг тэтгэлэг: Төлбөрийн 20% хөнгөлөлт
Санамж: Тэтгэлэгт хамрагдсан оюутан хятад хэл нөхөж үзэх шаардлагатай бол уг хөнгөлөлтийг эхний жилдээ эдлэх эрхтэй. Хэрвээ оюутан HSK4 дэстэй бол хятад хэлний хичээл шаардлагагүй.
Амьдрах тохижилт болон нөхцөл
ХТИС нь гадаад оюутны 2 ширхэг орчин үеийн дотуур байртай ба 2 зочид буудлыг дотуур байр хэлбэрээр ашигладаг. Тус байруудад супермаркет, угаалгын өрөө, өөрөө хичээл хийх өрөө, жижиг хурлын өрөөтэй ба 24 цагийн турш үйлчлэгч байрладаг. Нэг болон хоёр хүний өрөөтэй, өрөөнд суурин утас, интернетийн оролт, нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө, нэг хүний ор, сандал ширээ, номын тавиур, 24 цагийн халуун ус гэх мэт зүйл байна. Сургуулийн хашаан дотор оюутны хоолны газар, ресторан, кафе, супермаркет, номын сан, тээврийн билетийн касс, гэрэл зургийн студи, үсчин, канон, шуудан, эмнэлэг гэх мэт бүх төрлийн нэгдсэн үйлчилгээний тохижилттой. Мөн бассейн, биеийн тамрын заал, газрын теннисний талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбай, агаарын теннисний талбай, бялдаржуулах өрөө, оюутны арга хэмжээ зохион байгуулах төв гэх мэт олон төрлийн спорт болон чөлөөт цагаа өнгрөөх газартай. ХТИС нь Харбин хотын төв хэсэгт байрладаг. Төвийн худалдааны хэсэг, амралт зугаалгын хэсэг нь сургуультай маш ойрхон. Сургуулийн ойр хавьд автобусны зогсоол, метроны зогсоол байдаг болохоор зорчин явахад маш хялбар юм.
Холбоо барих:
Харбиний технологийн их сургуулийн олон улсын боловсорлын төв
Хаяг: Хятад улс, Харбин хот, Нанган дүүрэг, Си Лин гудамж 11
Утас: +86-451-86412647
Факс: +86-451-86417792
Мейл хаяг: StudyatHIT@hit.edu.cn
Вэбсайт: http://www.studyathit.cn/
Харбины технологийн их сургуулийн товч танилцуулга
1920 онд байгуулагдсан Харбины технологийн их сургууль нь технологийн чиглэлээр голлож техник, технологи, удирдлага, хэл, эдийн засаг, хууль гэсэн олон улсад нэр хүндтэй судалгаа явуулдаг нэр хүндтэй сургууль бөгөөд Хятадын тэргүүний есөн сургуулийн нэгдсэн холбооны (С9) гишүүн сургууль болсон ба “ 985 ” ба “ 211 ” төслүүдийн гол гүйцэтгэгч сургууль юм. Тус сургууль нь Хятад улсын хойд хэсэгт Харбин хотод байрладаг. Түүний зэрэгцээ Вэйхай хот болон Шэнжэн хотод Харбины технологийн их сургуулийн Вэйхай дахь салбар болон Харбины технологийн их сургуулийн Шэнжэн дэх магистрантын сургуулийг байгуулжээ. “Нэг сургууль Гурван салбар” гэсэн сургуулийн бүтцийг бий болгосон. ХТИС нь одоогийн байдлаар нэгдсэн, судалгаа хийдэг, олон улс руу чиглэсэн дэлхийн тэргүүний их сургууль болох зорилготой ажиллаж байна.
ХТИС-ийн түүхийн хөгжилийн чухал үе шатууд
1920 – ХТИС Байгуулагдав
1924 – ХТИС Эхний хэсэг инженерүүд төгсөв
1949 – ХТИС Магистрантын оюутан элсүүлэв
1950 – ХТИС Улсын дээд боловсролын ЗХУ-аас суралцсан 2 их сургуулийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Улсдаа шилдэг дээд боловсролтой хүнийг бэлтгэхийн хажуугаар “Инженерийн Өлгий” гэдэг нэрээр улсдаа танигдаж анхны голлон бүтээн байгуулах 6 сургуулийн эгнээнд багтжээ.
1960-ХТИС 800 багштай, 800 оюутантай, 67 ЗХУ болон Чехословакийн мэргэжилтэнтэй байлаа
1984 – ХТИС Дахин улсын голлон байгуулах 15 сургуулийн нэг болсон.
1996 – ХТИС Улсын анхны “211 төсөл”-ийн голлон байгуулах сургуулийн нэг.
1999 – ХТИС Улсын анхны “985 төсөл”-ийн голлон байгуулах 9 сургуулийн нэг.
2009 – ХТИС Хятадын эхний 9 сургуулийн нэгдсэн холбооны (С9) гишүүн сургууль болсон.
Харбины сургуулийн тоон үзүүлэлт (2015-оны байдлаар)
Бакалавр | 16,718 |
Магистрант | 7,585 |
Доктрантур | 5,038 |
Гадаад сурагч | 2,309 |
Профессор | 916 |
Дэд профессор | 1,183 |
Бакалаврын мэргэжил | 87 |
Магистрантын нэгдүгээр зэргийн эрхтэй хичээл | 41 |
Доктрантурын нэгдүгээр зэргийн эрхтэй хичээл | 27 |
Доктрантурын ажлын судалгааны газар | 22 |
Сургуулийн талбайн хэмжээ | 346.91м/кв |