Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрөөр 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр (6/10 сар), магистр( 6/10 сар), доктор( 10 сар), багш/ажилтан солилцоо (1 сар)-гоор суралцаж ажиллах боломжийн талаар болон хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тул МУИС-ийн багш, ажилтан, оюутан та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
Танилцуулах семинар 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдөр /Даваа гариг/- ийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны “Эрдмийн өргөө”- Дугуй зааланд болно.
Хөтөлбөрийн талаарх мэдээллийг http://www.impakt-asia.eu /англи/ линкээр орж авна уу.
ГХХАХ