Дээд Боловсролын Хяналтын Албаны дарга Доктор Карл Рудольф Биттигау МУИС-ийн оюутнуудтай уулзалт хийнэ

Share Button

ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Дээд Боловсролын Хяналтын Алба нь Холбооны Соёлын Сайд нарын байнгын бага хурлаас Германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу монгол оюутны их дээд сургуульд суралцсан болон суралцаж буй баримт бичгийг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий ХБНГУ-ын ЭСЯ болон Германы Эрдмийн Солилцооны Албаны /DAAD/ харьяа байгууллага юм.

Тус албаны дарга Доктор Карл Рудольф Биттигау 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй танхимд оюутан суралцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан, нээлттэй ярилцана.  Оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ГЭСА-ны төлөөлөгчид

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар