МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачлагад түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцлийг сайжруулах замаар оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан билээ.
Оюутны хөгжлийн жилийн хүрээнд Оюутны хөгжилд тэдний өөрсдийн оролцоо, санал санаачлагыг хөгжүүлэн дэмжих, оюутны сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чуулганы зорилго оршино.
Чуулганы хөтөлбөрийг эндээс үзнэ үү
Зохион байгуулагч: Оюутны алба, Оюутны байгууллагууд, Клубуудын зөвлөл
Чуулган болох байршил, хугацаа:
- МУИС-ийн Хичээлийн 1-р байр 320 тоот
- 2015 оны 11-р сарын 14-ний 09-14 цаг
Оюутны алба