UB IMPULSE: “ЧАНАРТАЙ ӨСӨЛТ” сэдэвт экспертийн ярилцлагын 8 дахь цуврал хэлэлцүүлэг болно

Share Button

pro

МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага Хөтөлбөр хамтран UB IMPULSE: ЧАНАРТАЙ ӨСӨЛТ сэдэвт экспертийн ярилцлагын 8 дахь цуврал хэлэлцүүлгийг “Нийгмийн Итгэлцэл – Нийгэм, Эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө” сэдвийн хүрээнд 2015 оны 12 сарын 01-ны өдөр МУИС-ийн Хичээлийн V-р байрны VI давхрын лекцийн танхимд 14:30-17:00 цагт зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгч: Проф. Др. Майк Харди

Профессор Майк Харди нь Ковентрийн их сургуулийн Итгэлцэл-Энхтайван-Нийгмийн харилцааны төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр олон улсын хэлэлцээр, соёлын чиглэлээр Кайр, Иерусалим, Жакарта хотуудад Британийн засгийн газрын олон улсын харилцаа, соёлын асуудлыг хариуцан ажиллаж байсан ба хуучин нэрээр Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын талаар арвин туршлага хуримтлуулсан судлаач юм. Профессор Майк Харди олон улсын хэлэлцээр, хувь хүн хоорондын итгэлцэл, нийгмийн нэгдмэл байдал, нийтийг хамарсан нийгмийн шинэчлэлийн бэрхшээл зэрэг сэдвүүдээр судалгаа хийдэг. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох “Хэрэгжээгүй хэлэлцээр: нэгдмэл дэлхийн салангид байдал” сэдэвт ном 2016 онд хэвлэгдэнэ. Саяхан Профессор Майк Харди “Манлайлал”-ын чиглэлээр сургалт, судалгааны үйлажиллагаа явуулдаг дэлхий дахины сүлжээ болох Олон Улсын Манлайллын Холбооны удирдах зөвлөлд сонгогдсон бөгөөд дэлхий дахины үзэл санааны төрийн бус байгууллага болох 3 Faiths Forum-ын хүндэт гишүүн юм.

Энэхүү арга хэмжээ нь сонирхсон хүн бүрт нээлттэй ба үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Оролцогчид урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Суудлын тоо хязгаартай тул Та оролцохыг хүсвэл ubimpulse8@gmail.com цахим хаягаар өөрийн овог нэр, албан байгууллагын нэр, утасны дугаар болон цахим хаягийг бичиж бүртгүүлнэ үү. Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгүүлсэн дарааллыг харгалзахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 11 сарын 30-ны өдөр

Лавлагаа авах утасны дугаар: 99252253, 94000991, 88068508

hut

Зохион байгуулагч:

МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага Хөтөлбөр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар