Философи, Шашин судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг “ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ” сэтгүүл 2016 оны дугаартаа 2015 оны 11 сарын 15 – 2016 оны 2 сарын 15 хүртэл эрдэм шинжилгээний өгүүлэл yanjin555@yahoo.com хаягаар хүлээн авч байна.
“ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ” СЭТГҮҮЛД ТАВИГДАХ
БИЧЛЭГИЙН СТАНДАРТ
- ЭШӨ нь урьд өмнө хэвлүүлээгүй шинэ судалгааны үр дүн байна.
- ЭШӨ-ийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газрын хаяг, эрхэлж буй ажил мэргэжлийг бичнэ.
- Өгүүллэг \10-15 нүүр\ түлхүүр үгс, товч утгатай байх бөгөөд Өгүүллэгийн эхэнд бичсэн байх.
- Өгүүллэг монгол, англи хэлний аль нэгээр бичигдсэн байх
- Өгүүллэг нь заавал товчлолтой байх бөгөөд монгол хэлээрх өгүүлэл англи товчлолтой, англи хэлээрх өгүүлэл монгол товчлолтой байх
- Товчлолыг \Abstract\ 8-12 өгүүлбэрт багтаан бичих
- ЭШӨ-ийн төгсгөлд Ном зүйг ном зүй үйлддэг стандартын дагуу хийж хавсаргасан байх
- ЭШӨ бичих үсгийн фонт: Microsoft Word программ дээр Times New Roman
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр авалт: Single
- Догол мөр: 5 нэгж \tab\
- Өгүүллийн хэмжээ: А4 форматаар 12 нүүр хүртэл
- Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel дээр үйлдэнэ.
- Ишлэл зүүлтийг “зохиогчийн нэр” ба “кодын” \footnote\ аргаар авсан байх.
- Үсэг, үг болон найруулга зүйн хувьд алдаагүй байх
Жич: Дээрх шаардлагын аль нэгийг дутуу гүйцэтгэх нь тус ЭШӨ-ийг хэвлэхгүй байх шалтгаан болно.
Сэтгүүлд бүтээлээ ирүүлж буй бичигч харилцах утас, E-mail хаягийг редакцийн зөвлөлд ирүүлнэ.
“ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ” сэтгүүлийн редакцийн зөвлөл