БНСУ-ын Чонбукийн Үндэсний Их Сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

БНСУ-ын Чонбукийн Үндэсний Их Сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Солонгос хэл болон & Солонгосын уламжлалт соёлын курс

  1. Чонбукын Үндэсний Их Сургууль нь Солонгос хэл болон Солонгосын уламжлалт соёлын курс санал болгож байна.
  2. Солонгос хэлний гурван шатны курс : Анхан, Дунд болон Дээд. Бүх түвшин нь ярих, сонсох, бичих, унших болон дүрмийн курстэй.
  3. Зөвхөн баклаврын оюутнуудад зориулсан.
Нэр Курс Кредит
Гадаад хүмүүст зориулсан Солонгос хэлний Анхан шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм болон Үгсийн сан 3
Гадаад хүмүүст зориулсан Солонгос хэлний Дунд шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм болон Үгсийн сан 3
Гадаад хүмүүст зориулсан Солонгос хэлний Дээд шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм ба Үгсийн сан 3
Уламжлалт Солонгос соёлын дадлага 2

Бүрдүүлэх материалууд:

  1. Өргөдлийн маягт (татах)
  2. Суралцах төлөвлөгөө (татах) Англи эсвэл Солонгос хэлээр
  3. Сургуулийн тодорхойлолт (Англи хэлээр)
  4. Дүнгийн хуулбар (Англи эсвэл Солонгос хэлээр)
  5. Дэмжсэн захиа буюу Recommendation letter (Англи эсвэл Солонгос хэлээр)
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Цагаан дэвсгэртэй 4 ширхэг зураг (3.5 cmx4.5 cm). Зурагны ард өөрийн нэрийг бичих
  8. Эрүүл мэндийн анкет бөглөх (татах)

Тэтгэлэг:

  1. Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Суралцах хугацаа: Нэг жил/ хагас жил

Даатгал: Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв БНСУ-д даатгал хийлгэвэл дунджаар жилийн 150,000 вон болно. Үүнд ердийн эмчилгээ, эм, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үнэ багтсан. Шүд болон гоо сайхны ажилбар хамаарахгүй.

Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2015 оны 12 дугаар сарын 11-ний баасан гариг. МИУС-ийн 1-р байр 219 тоот.

Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.

Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар