Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөр 11 дүгээр сарын 25-нд нээгдлээ

Share Button

Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс  2016  оны  01 дүгээр 10 хүртэл http://www.impakt-asia.eu/  вэбсайтаар орж  онлайнаар бүртгүүлнэ үү.

Багш, оюутан, ажилтан та бүхэн бакалавр, магистр, доктор, багш, ажилтан солилцооны хөтөлбөрүүдэд өргөдөл мэдүүлэх боломжтой.

Та бүхэн өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Суралцах боломжтой Европын сургуулиудыг судалж 3 сургуулийг сонгон өргөдлийн материал дээр сонгосон сургуулиудыг дурдсан байх хэрэгтэй. Ингэж сонголт хийхдээ өөрсдийн судалгааны салбартай хамгийн тохирох эсвэл ойролцоо салбар бүхий Европын сургуулиас сонголт хийнэ үү.

Европын сургуулиудын талаарх мэдээллийг http://www.impakt-asia.eu/institutions линкээр орж авна.

Суралцах, судалгаа хийх, ажиллах салбарын талаар мэдээллийг http://www.impakt-asia.eu/courses линкээр орж авна уу.

  1. Докторын солилцооны хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчид тухайн суралцах/ажиллах Европын сургуулиас урилгын захиаг авах ёстой бөгөөд докторын дараах хөтөлбөр болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрүүдэд ямар нэгэн албан бичиг эсвэл урилга зэргийг авч болох бөгөөд эдгээр бичиг баримтыг заавал бүрдүүлэх шаардлагагүй гэдгийг анхаарна уу.
  2. Declaration of Honor гэдэг нь өргөдөл мэдүүлэгчийг Европын Холбооны аль нэг сургуульд сүүлийн 5 жилийн хугацаанд 12 сараас дээшгүй хугацаанд ажиллаж суралцаж байгаагүй, таны өгсөн мэдээлэл үнэн зөв гэдгийг гарын үсгээр баталгаажуулсан тангаргын бичиг юм.
  3. Certificate of Academic Recognition гэдэг нь бакалавр, магистр, докторын хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчийн бүрдүүлэх баримт бөгөөд тухайн өргөдөл мэдүүлэгчийн судласан хичээлийн кредитийг МУИС-д хүлээн зөвшөөрөх талаар өргөдөл мэдүүлэгчийн харьяа сургуулийн сургалтын албанаас гарын үсэг, тамга дарж өгөх бичиг юм.

Өргөдөл мэдүүлэхийн өмнө http://www.impakt-asia.eu/ вэбсайтаар орж зааварчилгаатай сайтар танилцана уу.

ГХХАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар