“ОЙ СУДЛАЛ, ОЙЖУУЛАЛТ-2015” сэдэвт ойн улсын VI олимпиад болно

Share Button

1

Ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд ойн улсын олимпиадийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Улсын VI  олимпиадыг 12-р сарын 05-нд “Ой судлал, ойжуулалт-2015” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд олимпиад МУИС, ХААИС, ШУТИС, Дархан ХААИС, Oлон улсын УБИСургуулиудын багуудын хооронд болох юм.

Ойн улсын олимпиадын онцлог нь мэргэжлийн сургуулиудын хооронд уралдаан зохион явуулж үнэлэн дүгнэж тогтсон бөгөөд энэ нь оюутан, суралцагсадын үр бүтээлтэй суралцахад түлхэц өгөх, мэдлэгийг баталгаажуулах, урам зоригийг идвэхижүүлэхэд оршино. Олимпиадын үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хөтлөн явуулах бөгөөд энэ удаагийн олимпиадыг дараах шат, сэдвийн хүрээнд зохион явуулна.Үүнд:

  • I шат – Ой судлал
  • II шат – Ойжуулалт
  • III шат –Ойн тухай хууль
  • IV шат –Чанарын асуулт
  • Y шат –Багийн ахлагч нарын тэмцээн

Олимпиадын үе, шат бүрийн завсарлагаар багуудын танилцуулга, урлагийн тоглолт явагдах юм.

Оролцох баг: МУИС, ХААИС, ШУТИС, Дархан ХААИС, OЛОН УЛСЫН УБИС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар