МУИС-ИЙН АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ (ARC) СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Share Button

 МУИС-ийн Азийн судалгааны төв (Asia Research Center, ARC) 2016 онд

  • Судалгааны төсөл
  • International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.

1.Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг a) судлаачдын баг, б) докторын дараах залуу судлаачийн ажлыг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  • Монгол орны биологийн олон янз байдал ба биологийн нөөц
  • Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа
  • Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа
  • Хүрээлэн буй орчны судалгаа (Говийн бүсийг хамарсан судалгаа хийх нь  давуу тал болно)
  • Байгалийн нөөцөд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн нийгэм-эдийн засгийн судалгаа (Говийн бүсийн судалгааг хийх нь давуу тал болно)
  •  Цогц процессын загварчлал ба симуляц

Төслийн үргэлжлэх хугацаа төслийн санал боловсруулагчийн сонголтоор нэг жил, эсвэл хоёр жил байна (2016.01.01-2016.12.31, эсвэл 2016.01.01-2017.12.31).

Төслийн санал хүлээн авах газар, хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 10-ны 18 цаг. №206, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.

2. International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл. Монгол Улсын аль нэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад Korea Foundation for Advanced Studies сангийн International Scholars Exchange Fellowship Program (ISEFP) докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх судалгааны төслийг дараах чиглэлээр сонгон шалгаруулна. Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 2,500 сая вон, хоёр талын замын зардлыг олгоно. SCI, SSCI сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 5 мянган ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан (Social sciences and humanities)
  • Эрчим хүч (Energy-related fields)
  • Биологи ба биотехнологи (Life sciences)
  • Компьютерын шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроник инженерчлэл (Computer science, Electronic engineering, Telecommunication, Information technology)

Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2016-09-01-ээс 2017-03-01, эсвэл 2017-09-01 хүртэл).

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 10-ны 18 цаг. №206, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт,
  • Аль болох салбар дамнасан, цогц шинжтэй ахисан түвшний судалгаа
  • Төслийн үр дүнг Томсон Ройтерсийн индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломж
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм-эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
  • Төслийн удирдагч нь докторын зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацаа хэр зэрэг бодитой болох.

Төслийн мэдүүлэг

  • Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:
  • Төслийн хамаарах чиглэл
  • Төслийн нэр
  • Хугацаа

Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаан бичнэ. Үсгийн фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5)

  • Төслийн үндэслэл
  • Төслийн зорилго, зорилт
  • Судлагдсан байдал
  • Судалгааны арга зүй
  • Үр дүнгийн баталгаа (Томсон Ройтерсийн бүртгэлтэй олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
  • Хүний нөөц
  • Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны, эсвэл 2017 оны 12 дугаар сар хүртэл. ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
  • Төсөв

Судалгааны төслийн төсөвт дараах зардлуудыг тусгаж болно (ISEFP хөтөлбөрийн төсөвт хамаарахгүй):

  • Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
  • Урвалж худалдан авах;
  • Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
  • Дээж материалын үнэ;
  • Лабораторийн шинжилгээ хийлгэх;
  • Дотоодын томилолт;
  • Төслийн үр дүн түгээх;
  • Урамшуулал.

Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн CV: Хоёр нүүрэнд багтаан бичнэ (CV маягтын жишээг Хавсралт 1-ээс үзнэ үү), электрон хаяг, регистрийн дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, №206, МУИС-ийн

1-р байр.

Утас: 1140,1141 arc@num.edu.mn

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/11/Boldgiv-revised-ARCcall_for_proposals-2016last_11_12_2015.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар