Япон Улсын Сэншү Их Сургуулийн Олон Улсын Оюутан Солилцооны Нэг-Жилийн Хөтөлбөр (Баклавр болон Магистр оюутнуудад зориулсан)
Шаардлага:
- МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан байх.
- Оюутнууд Сэншү Их Сургуулийн солилцооны оюутны гэрээг зөвшөөрөх ёстой.
- Оюутнууд өөрсдийн сургуульдаа онц сайн сурдаг байх.
- Сэншү Их Сургуулийн аль ч салбарт сурах боломжтой сургалтын төлөвлөгөөг гаргах ёстой. Япон улсад сурсанаар ямар үр өгөөжтэй байж болох талаар сургалтын төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй.
Сэншү Их Сургуулийн сургалтын хөтөлбөртэй дараах хаягаар орж танилцана уу:
http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/search/Menu.do
- Оюутнууд нь Японоос бусад улсад хамгийн багадаа 12 жилийн дунд сургуулийн боловсрол эсвэл түүнтэй тэнцэх боловсролыг эзэмшсэн байх ёстой.
Бүрдүүлэх материалууд
1. Өргөдлийн маягт татах |
2. Суралцах төлөвлөгөө татах |
3. Сургуулийн дэмжсэн захиа (Recommendation letter) |
4. Дүнгийн хуулбар |
5. Сургуулийн тодорхойлолт |
6. Англи эсвэл Япон хэлний шалгалтын онооны хуулбар (TOEIC, TOFEL) |
7. Батламжийн хуудас татах |
8. Япон хэлний тест татах |
9. 4 хувь цээж зураг (4.5×3.5 cm) |
10. Эрүүл мэндийн хуудас (Англи болон Япон хэлээр) татах |
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2016 оны 1 дүгээр сарын 25-ны даваа гариг. МУИС-ийн 1-р байр 219 тоот.
Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn