Тус хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх сүүлийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэдгийг анхаарна уу.
Хөтөлбөрийн тухай мэдээлэл, зааварчилгаа, Европын сургуулиудын мэдээллийг http://www.impakt-asia.eu/ вэбсайтаас авна уу.
Өргөдөл мэдүүлэхэд анхаарах зүйлс:
- Өргөдөл мэдүүлэгчдэд зориулсан зааварчилгаатай танилцана уу. Эндээс харах file:///C:/Documents%20and%20Settings/user/My%20Documents/Downloads/IMPAKT_GUIDELINES_FOR_APPLICANTS_2015%20(7).pdf
- Өргөдөл мэдүүлэхийг хүссэн Европын сургуульд суралцах боломжтой хичээл, курсээ анхааралтай судалж сонгоно уу. Эндээс харах http://www.impakt-asia.eu/courses
- Өргөдөл мэдүүлэх шаардлагыг хангах эсэхээ зааварчилгааны дагуу шалгана уу.
- Өргөдөл мэдүүлэхдээ Европын 3 хүртэл сургуулийг сонгож болох бөгөөд сургууль тус бүрийн шаардлагатай сайн танилцана уу.
- Өргөдөл мэдүүлж байгаа Европын сургуулийн зүгээс тавих хэлний шаардлагад таны хэлний түвшин тохирч байгаа эсэхийг шалгана уу.
- Сонгосон Европын орны хэл, соёл, амьжиргааны түвшин, цаг агаар, тухайн орны өөр бусад онцлог зэргийг харгалзан сонголтоо хийнэ үү.
Асууж тодруулах зүйлээ Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн 317050 утсаар холбогдон эсвэл Хичээлийн 1-р байрны 206 тоот өрөөнд ирж лавлах болон int_rel@num.edu.mn ; mendmongolia@gmail.com цахим хаягаар холбогдон лавлана уу.