МУИС-ийн Оюутны алба, ШУС-ийн ИБАСТ болон Гадаад хэлний төв хамтран 2015 оны 12 сарын 14-ний өдөр англи хэлийг сурахад оюутнуудад ямар бэрхшээл тулгардаг талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ШУС, ИБАСТ-ийн 4-р түвшний оюутан Г.Энх-Амгалан болон ОУХНУС-ийн оюутан н.Мөнхбилэг нар гадаад хэлийг сурахад гарсан бэрхшээлүүдийг, хэрхэн даван туулж байгаа талаар өөрсдийн сэтгэгдэл, туршлагаа хуваалцлаа.
Хэлэлцүүлэгт оюутнууд идэвхтэй оролцож, англи хэр сурахад тулгардаг бэрхшээлийг ярилцаж, тэдгээрийг даван туулахад өөрсдийн зүгээс ямар алхмуудыг хийж болох талаар зөвлөгөө авч санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.