Багш ажилтнуудын анхааралд

Share Button

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд НИЙГМИЙН ДААТГАЛЫН НӨХӨН бичилт хийлгэх багш ажилтнууд дараах зүйлсийг анхаарна уу.

Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын төлөлт тасрасан бол дараах баримт бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Чөлөө авсан захирлын тушаал
  • Үргэлжлүүлэн ажилсан захирлын тушаал
  • Хувийн өргөдөл /тасарсан хугацааг тодорхой бичнэ/

Гадаадад суралцах хугацаанд нийгмийн даатгалын төлөлт тасарсан бол дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд:

  • Гадаадад суралцуулах гэрээ
  • Чөлөө олгосон захирлын тушаал
  • Үргэлжлүүлэн ажилсан захирлын тушаал
  • Диплом түүний хуулбар албан ёсны орчуулгатай
  • Өргөдөл /тасарсан шалтгаан огноог тодорхой бичих/

Дээрх баримтуудыг энэ долоо хоногт багтаан бүрдүүлж бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогч нарт хүлээлгэн өгч нийгмийн даатгалын нөхөн бичилтэд хамрагдана уу. Жич: Оноо төгсгөл болж буй тул нягтлан бодогчдын ажил их байгааг хүндэтгэн үзэж бүрдүүлэх баримтаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгнө үү.

ЗХШҮА 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар