МУИС–ийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч нарын зүгээс “Талархал илэрхийлэх ёслол”-ын үйл ажиллагаа 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 10:30-11:30 цагт Дугуй заалны өмнөх талбайд болно. Уг үйл ажиллагаанд Гадаадын тэтгэлэг олгогч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр Оюутны алба болон Тэтгэлэг хүлээн авагч оюутнууд тухайн тэтгэлэгийн талаар танилцуулахаас гадна тэтгэлэгт хамрагдсан өөрсдийн туршлагаас сонирхогч оюутнуудтай хуваалцана.
Оюутны алба