2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын оюутнуудын мэндчилгээний өдрийг Оюутны албанаас амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт МУИС-д суралцаж байгаа гадаад болон Монгол оюутны төлөөлөл болох 180 гаруй оюутнууд оролцсон.
Оюутнууд орон орны дуу бүжгээр мэндчилж, МУИС-ийг хэн сайн мэдэх вэ? тэмцээнд оролцсон бөгөөд оны шилдэг оюутнуудаа шалгаруулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.