АНГЛИ ХЭЛНИЙ УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ТАЛААРХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ

Share Button

2015 – 2016 оны хичээлийн жилийн I улирлын англи хэлний шалгалт 12 сарын 26, 27-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн шалгалтын онцлог нь багш хичээл орсон өөрийн оюутнуудаас авна. Гэвч хуучин төлөвлөгөөний 1 кр хичээлийн хуваарийг SiSi системд оруулахдаа 3 өөр байранд авах мэтээр тавихаас өөр техникийн боломжгүй байгаа тул та бүхэн оюутнууддаа дараах зөв тайлбарыг өгнө үү. Үүнд:

  • 1 кр 3 дадлын хичээл сонгосон оюутан SiSi дэх БИЧИХ дадлын шалгалтынхаа хуваарийн дагуу очиж үлдсэн 2 дадлын хичээлийн шалгалтыг зэрэг өгөөд гарна, өөрөөр хэлбэл өөр байрлуу очих шаардлагагүй,
  • 3 кр шинэ хөтөлбөрийн оюутан өөрийн хичээл орсон багшид шалгалт өгнө. Нэг ижил түвшний 2-3 багш хамтран авахаар хуваарь хийсэн.
  • оюутнуудад шалгалтанд заавал оюутны үнэмлэх, уншигчийн карт, Smart/Visa картын аль нэгийг нь, балын харандаа (машинаар шалгах тул 0,3/0,5 харандаа болохгүй), балруултай ирэхийг анхааруулах,
  • шалгалтын материал, хариултын бөглөсөн цаасан дээр өөрийн нэр, сургууль, ID, хичээл орсон багшийн нэрийг заавал бичих
Сар,өдөр, цаг Түвшин Дадал Цаг Нийт
XII.26 Анхан дунд Унших дадал 40 минут 10:00-11:50
Бичих дадал 40 минут
Харилцах дадал 30 минут
XII.26 Ахисан дунд Унших дадал 40 минут 13:00-14:50
Бичих дадал 40 минут
Харилцах дадал 30 минут
XII.27 Анхан Унших дадал 40 минут 10:00-11:50
Бичих дадал 40 минут
Харилцах дадал 30 минут
XII.27  Дунд Унших дадал 40 минут 13:00-14:50
Бичих дадал 40 минут
Харилцах дадал 30 минут

 

Гадаад хэлний төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар