Үндэсний хэмжээний “Хүүхэд залуучуудын хөгжил-Интернет хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс жил бүр зохион байгуулдаг  эрдэм шинжилгээний  хурлыг энэ онд   “Хүүхэд залуучуудын хөгжил – интернет хэрэглээ” сэдвээр 2016 оны 03 сарын 04-ний өдөр зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний хурлын сэдвийн хүрээнд компьютер болон интернет донтолт, интернет хэрэглээний зохистой шинж, түүнд тавигдах сэтгэл зүйн шаардлага, ЕБС болон ИДСК-ийн оюутнуудын дунд тохиолдох интернет болон фейсбүүк хамаарал, интернет зан үйлийн сэтгэл зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгэм-сэтгэл зүйн нөлөө, үр дүн зэрэг интернет болон фэйсбүүкийн сэтгэл зүйн асуудлууд, тэдгээрийг даван туулахад чиглэсэн зөвлөгөө, сэтгэл зүйн нөлөөллийн арга зүй, сурган хүмүүжүүлэх ажлын агуулга, арга зүй, бусад орны туршлага зэрэг чиглэлээр хийсэн онолын болон эмпирик судалгааны үр дүнг хэлэлцүүлнэ.

Хуралд илтгэл тавьж оролцох их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд 2016 оны 2 дугаар сарын 04-ний дотор илтгэлийн хураангуйг  mend.narantuya@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү. Илтгэл, өгүүллийг тэнхимээс эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлэх ба эрдэм шинжилгээний илтгэлийн форматад  тавигдах шаардлагыг МУИС-ийн www.num.edu.mn вэб сайтаас үзнэ үү. Илтгэл, өгүүллийг хэвлүүлэхэд дараах үндсэн шаардлагууд тавигдана. Үүнд:

  • Сэдвийн хүрээнд үндэсний болон олон улсын туршлагыг судалсан байх
  • Эмпирик судалгаа хийгдсэн байх
  • Судалгааны үр дүнд математик, статистик боловсруулалт хийсэн байх

Сонирхож буй багш, судлаачид  99259383, 99202180 утсаар холбогдон мэдээлэл авч болно.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/12/12-28-%D0%98%D0%BB%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B4-%D0%B0%D1%88%D0%B8%D0%B3%D0%BB%D0%B0%D1%85-%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%82.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар