“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн оюутнуудын анхааралд

Share Button

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн 6/11 тоот тогтоолоор батлагдсан их, дээд сургууль, коллежуудын оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын 3.1.6-д заасны дагуу  “Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй тухайн картыг олгосон байгууллагад мэдэгдэж үрэгдүүлсэн картыг бүртгэлээс хасуулж дахин нэг удаа шинэ карт авах эрхтэй.

2016 оны 1 дүгээр сар 22 өдрөөс эхлэн үрэгдүүлсэн “Цахим төлбөрийн карт”-ыг дахин нэг удаа авахдаа gmic.mn гэсэн хаягаар өөрийн регистрийн дугаараа ашиглан орж тухайн картаа хаалгуулах хүсэлтээ илгээж мөнгө тушаасан баримтыг хавсаргаж явуулна.

Цахим төлбөрийн картыг авахдаа Дүнжингарав дээрх Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 58 дугаар цонхон дээрээс ирж цахим төлбөрийн картыг авна.

Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх цахим төлбөрийн карттай холбоотой мэдээллийг edub.edu.mn цахим хуудас, 99333391 дугаарын утас, tsogoo_3391@yahoo.com хаягаар холбогдож мэдээлэл авч болно.

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар