Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах
хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүйг эндээс http://www.meds.gov.mn/hungary2016
ОЮУТНЫ АЛБА