Уралдааны удирдамж:
МУИС-ийн түүхт 70 жилийн ой 2012 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор зураач, нийт уран бүтээлчдийн дунд логоны загвар бүтээх уралдаан зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
Монголын дээд боловсролын ууган гал голомт болох МУИС-ийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
– Лого нь сургуулийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
– МУИС-ийн үндсэн лого, брендбүүктэй уялдсан байна. (Брэндбүүктэй ирж танилцаж болно)
– График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
– Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
– Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт webmaster@num.edu.mn, ariunaa@num.edu.mn цахим хаягаар ирүүлэх буюу МУИС-ийн хичээлийн 1-р байрны (Чойбалсангийн хөшөөтэй) 210 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.
– Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
– Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
– Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
– Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
– Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа:
2012 оны 01 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд
Шалгаруулалт
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, http://num.edu.mn/, https://news.num.edu.mn/ МУИС-ийн цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал:
Хамгийн шилдэг нэг бүтээл 300.000 төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн онцгой сайн бүтээлүүдийг МУИС-ийн тусгай шагнал, дурсамжийн зүйлээр урамшуулна.
Уралдааны талаар лавлах утас: 324385, 77307730-1181, 77307730-1153