Монгол улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн 2016 оны 02 сарын 04-7-ны өдрүүдэд ”Зууны шатар” шатрын клуб дээр явагдаж аваргуудаа тодрууллаа.Тус тэмцээнд Ч.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС-ийн шатрын баг тамирчид амжилттай оролцлоо.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Э.Энхнар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Ү.Үүрийнтуяа алтан медаль, Б.Ану 2 мөнгөн медаль хүртэж 2016 оны 4 сарын 9-15-нд Арабын Эмират улсын Абу Даби хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Багийн дүнгээр 16 оноогоор ТЭРГҮҮН БАЙР эзэлж сар шинийн өмнөхөн МУИС-ийн нийт багш оюутнууддаа сайхан бэлэг барьлаа. Тэмцээнд амжилттай оролцсон багш оюутнууддаа баяр хүргэе.