Төгсөлтийн дараах сургууль, Мэргэжлийн дидактик сургалт судалгааны төвөөс магистр, докторын оюутнуудад хүргэдэг “Судалгааны арга зүйн семинар”-ын хаврын анхны дугаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны Лхагва гарагт болно.
Семинарыг Б.Отгонтөгс багш “Магистр, докторын хөтөлбөрийн тухай” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж удирдан явуулах тул оюутан залуус та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Семинар хичээлийн I байрны 320 тоотод 18.00 цагаас болно.