IAESTE-ын шугамаар гадаадад дадлага хийх сонирхолтой оюутан залуусын анхааралд

Share Button

IAESTE олон улсын солилцооны байгуулагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсад дадлага хийх сонирхолтой оюутан залуусыг бүртгэж байна. Шаардлага хангаж буй шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны  албаны 218 тоот өрөөнд ирж доорх бичиг баримтыг бүрдүүлэн бүртгүүлнэ үү. Үүнд:

  1. Цахим үнэмлэх
  2. Ажлын үнэмлэх /Оюутны үнэмлэх/
  3. Сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас /Голч 3,0-с дээш/
  4. Шалгалтын хураамж 5000 төгрөг

Жич: TOEFL, IBT, IELTS зэрэг шалгалтын оноотой бол онооны хуудсаа авч ирнэ үү.

IAESTE 2016 – Offers

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба – 11329081

IASTE Mongolia

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар