Улаан бурхан өвчнөөс хамгаалах вакцинжуулалт явагдана

Share Button
Улаан бурхан хэмээх хурдан тархацтай халдварт өвчний тархалт их байгаа бөгөөд өвчлөлийн хувьд оюутнуудын өвчлөл бага насны хүүхдийн дараа 2-рт орж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан 2016 оны 2 сарын 22-ны Даваа гарагийн  өглөө 09,00 цагаас эхлэн ХЗС, ХШУИС-иас эхлэн бусад бүрэлдэхүүн сургууль, дотуур байруудаар хуваарь гарган улаан бурханы вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хийх тул өмнө нь уг өвчнөөр өвчилж байгаагүй, өвчлөх магадлалтай багш, оюутан суралцагчид хамрагдана уу.
Зохион байгуулалтыг Оюутны албанаас хийх бөгөөд ХӨСҮТ-өөс эмч, вакциниорын баг ирж ажиллах тул Та бүхэн мэдээллийг Бүрэлдэхүүн сургуулийн оюутны албаны мэргэжилтнээс авч болохоос гадна МУИС Оюутны төв  албаны 77307730-1143 /Энхжаргал/ утаснаас тодруулах боломжтой.
жич: Дараах тохиолдолд вакцинд хамрагдах шаардлагагүй:
1. Улаан бурхнаар өмнө өвдөж байсан
2. Сайн дураар вакцинд хамрагдсан
3. Өнгөрсөн жил МУИС-ийн оюутны дотуур байранд амьдарч байх үедээ вакцинд хамрагдсан багш, оюутнууд
Оюутны алба
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар