Сургууль төгсөх мөч дөхөж байгаа энэ үед ажил амьдарлын гараагаа эхлэхээр зэхэж буй оюутан залуустаа зориулан Хүний нөөцийн шилдэг менежерүүдийг урьж тэдний амжилтын туршлагаас хуваалцах боломж олгох уулзалтыг Оюутны албанаас зохион байгуулах гэж байна. Энэ уулзалын үеэр “Ажлаа зөв сонгосноор амжилт эхэлдэг”, “Ажилд орох хүсэлт гаргахад анхаарал зүйлс…” зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавих бөгөөд эдгээр илтгэгчид МУИС-ийн төгсөгч гэдгээрээ онцлогтой байх юм.
Мөн энэ үеэр Голомт банк МУИС-ийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэх зорилгоор бүх хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудаас Голомт банкинд ажиллах хүсэлтэй оюутан залуусыг бүртгэж, ажлын анкет бөглүүлнэ. Ганцаарчилсан зөвөлгөө өгөх үйл ажиллагаа явагдах тул Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Оюутны алба