МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас жилд нэг удаа хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүл эрхлэн гаргадаг бөгөөд 2016 оны 6-р сард хэвлэгдэх дугаарт эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, шүүмж, шинээр гарсан ном бүтээл, зохион байгуулсан хурал семинарын тухай мэдээлэл хүлээн авна.
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн чиглэл:
- Хэлшинжлэл
- Орчуулгазүй
- Гадаад хэлний боловсрол
- Олон улс судлал
Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:
Өгүүлэл хүлээн авах 2016. 02. 22-03.31
Хөндлөнгийн хянан магадлагаа хийх 2016. 04. 01-04. 15
Өгүүлэл засаж сайжруулах 2016. 04. 18-04. 29
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэж, хэвлэх 2016. 05. 02-05. 25
Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг татаж авч үзнэ үү.
Цахим хаяг:setguul.ghss@gmail.com, ebachka@gmail.com
Утас: 99014142 (Э. Батжаргал), 99136095 (Т. Мөнхцэцэг), 99098114 (Д. Сайнбилэгт)
Сэтгүүлийн редакцийн зөвлөл
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/02/setguuliin-shaardlaga-GHSS.pdf”]