МУИС-ийн Дүрмийн 6.9-6.12 дугаарт заасан Оюутны байгууллагын тухай заалтыг хэрэгжүүлэх үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубын журмын төслийг боловсруулан та бүхэнд хүргүүлж байна.
МУИС-ийн оюутны клубуудын удирдлага та бүхэн энэхүү журмын төслийг судлан үзэж зайлшгүй тусгах шаардлага бүхий зүйл заалтын талаар санал боловсруулан бидэнд ирүүлнэ үү?
Энэхүү журмын төслийн хэлэлцүүлгийг нийт оюутан суралцагчид, клубуудын дунд нээлттэй зохион байгуулах бөгөөд улмаар МУИС-ийн оюутны байгууллага, клубуудын чуулганаар хэлэлцэн Дээд боловсролын хуулиар олгогдсон эрхийн дагуу МУИС-ийн захирлын тушаалаар батална.
Та бүхэн саналаа studentaffairs@num.edu.mn /Оюутны албаны хаяг/ болон munkhbat@num.edu.mn мэйл хаягаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны дотор бичгээр ирүүлнэ үү.
]