Та мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байна уу?

Share Button

Capture

Та мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байна уу?

Оюутан залуус та бүгдийг МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын мэргэжил сурталчлах өдөрлөгт урьж байна. 

Хаана: МУИС-ийн II байрны 3 давхарын 343 тоот танхимд /хуучнаар А зааланд/

Хэзээ: 2016 оны 03 дүгээр сарын 01-ний өдөр, мягмар  гаригт 11:00 – 14:00 цагт

2015-2016 оны хичээлийн жилийн МУИС-ийн I түвшний оюутнуудад зориулан ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна.

Мэргэжил сурталчлах өдөрлөгт :

  1. Ази судлалын тэнхим,
  2. Европ судлалын тэнхим,
  3. Их Британи, Америк судлал,
  4. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим,
  5. Түүхийн тэнхим,
  6. Философи, шашин судлалын тэнхим,
  7. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нар, ахлах ангийн оюутнууд оролцож
  • тэнхим тус бүрийн сургалт- судалгаа,
  • мэргэжлийн хөтөлбөрийн агуулга,
  • хөтөлбөрийн хичээл сонголт хийх талаар заавар, зөвлөгөө өгч,
  • хөтөлбөрийн хичээлд хэрэглэгдэх эрдэмтэн багш нарын бүтээл, гарын авлага, сурах бичгийн үзэсгэлэн гарган
  • төгссөний дараа ажиллаж болох ажлын байрны талаар мэдээлэл өгөх болно.

МУИС, ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбар

Холбоо барих утас: 75754400-2233, 99889937

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар