Ernst Mach EURASIA-PACIFIC UNINET тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Европ Ази номхон далайн улсуудын их дээд сургуулиудын холбооны Ernst Mach EURASIA-PACIFIC UNINET тэтгэлэг зарлагдаж байна. 2002 оноос UNINET төсөл Монголд хэрэгжиж байгаа билээ.

Уг төсөл нь Австрийн засгийн газраас гадаад бодлогын хүрээнд олон улсын дээд боловсролын хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг юм. UNINET төслийн хүрээнд монголын их дээд сургуулиуд болон ШУА-ийн нийт 200 гаруй багш доктор болон докторын дараах сургалтын тэтгэлэгт хамрагдаад байна.

2015 оноос Эрнст Мах нэрээр зарлагдаж байгаа уг тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл дараах холбоос хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аван, бүртгүүлэх боломжтой.

http://oead.grants.at/out/default.aspx?TemplateGroupID=34&PageMode=3&GrainEntryID=13093&HZGID=13935&LangID=2/%22

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 4 дүгээр сарын нэгэн, 24:00 цаг /Төв Европын цаг/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар