Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам“-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Суурь судалгааны сэдэвт ажилд тавигдах шаардлага:
- Төслийн баримт бичгийг журмын дагуу боловсруулах
- Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, нийт санхүүжилт 50 сая төгрөг хүртэл,
Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны сэдэвт ажлыг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ.
Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ