Сэдэв: Хоризон төслийн тэтгэлэг – Антибиотикийн зохистой хэрэглээ
Эцсийн хугацаа: 17 .08. 2016 17:00:00 (Брусселийн цагийн бүсээр):
Хамрах хүрээ:
Антибиотикийн зохистой хэрэглээ HORIZON 2020 тэтгэлэг нь 1 сая евро бөгөөд дараах шаардлагыг хамгийн ихээр хангаж буй хувь хүн болон баг хамт олонд олгогдох болно. Амьсгалын дээд замын халдварын үед эмчилгээ хийлгэж буй өвчтнүүдийг антибиотик хэрэглэхгүйгээр эдгээж болох эсэхийг тодорхойлох богино хугацааны (сорил) тест боловсруулах юм. Дээд Амьсгалын Замын Халдвар гэдэгт фарингит, синусит, дунд чихний үрэвсэл мөн бронхит хамаарна.
Энэхүү урамшуулалт тэтгэлэгийн зорилго нь:
- Вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үеийн антибиотикийн илүүц хэрэглээг багасгах
- Антибиотик хэрэглэх үеийн харш нөлөө болон гарах өртөг зардлыг бууруулах
- Антибиотикт тэсвэртэй организм бий болох явцыг саатуулах
- Амьсгалын дээд замын халдварын эмчилгээний үед эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид эрт шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх, мөн тэднийг амьсгалын дээд замын халдварын үед жор бичихдээ антибиотик санал болгохгүй байх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, өвчтөн вирусны халдварын үед антибиотик хэрэглэхгүй байхад нөлөөлөх
- Амьсгалын халдваруудын түгээмэл, ноцтой асуудлуудыг шийдвэрлэх
Хүлээгдэж буй үр дүн: Эмчилгээний үеийн богино хугацааны тест боловсруулах ингэснээр амьсгалын дээд замын халдвартай өвчтний антибиотик хэрэглээг багасгана.
Дэлгэрэнгүйг доорхи линкээс танилцана уу: http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/topics/1159-hoa-01-2015.html