Германы Эрдмийн Солилцооны Алба (ГЭСА) нь жилд 100 000 гаруй багш профессор, эрдэмтэн судлаач, оюутнуудад сургалт, судалгааны тэтгэлэг олгодог, эрдэм судалгааг дэмждэг дэлхийн хэмжээний байгууллага юм.
Түүнчлэн Германы их дээд сургуулиудын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр бусад орнуудтай нягт хамтран ажилладагаас гадна хөгжиж буй орнуудын боловсролын тогтолцоо болон герман судлалыг хөгжүүлэх, герман хэлний сургалтыг дэмжих, герман соёлыг түгээн дэлгэрүүлэх нь тус байгууллагын үйл ажиллагааны зорилго мөн.
Германы эрдмийн солилцооны албаны зочин багш нар 2016 оны 3 дугаар сарын 9-нд 16.00 цагт багш судлаач нарт зориулсан
- докторын дараах сургалтын,
- эрдэмтэн, багш, судлаач солилцооны,
- судалгааны ажлын тэтгэлгийн талаар англи, монгол хэл дээр танилцуулна.
Танилцуулга МУИС-ийн 1-р байрны Эрдмийн Дугуй танхимд болно.