Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна.
Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бичиж, материалаа бүрдүүлж ирүүлнэ. Төслийг 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.
Боловсрол,Соёл, шинжлэх ухааны яам