“Үндэсний өв соёлын” өдөрлөг болно

Share Button

МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгресс хамтран “Үндэсний өв соёлын” өдөрлөгийг маргааш буюу 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хичээлийн II дугаар байрны А зааланд зохион байгуулах гэж байна.

Үндэсний өв соёлын өдөрлөгөөр монгол өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалж, дархлахад залуу үеийн оролцоо, хандлага маш чухал болохыг онцолж, Үндэсний их сургуулийн оюутны үүрэг хэмээн хүндэтгэн дээдэлж, олноороо тэмдэглэн өнгөрүүлж оюутан залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан суралцах, үндэсний уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо бахархан дээдлэх сэтгэлгээг төрүүлж, сурталчлахад оршино. “Үндэсний өв соёлын” өдөрлөгийн хүрээнд дараах хөтөлбөрт ажлууд зохион байгуулагдана

Хөтөлбөр:

  • Мэндчилгээ
  • Үндэсний урлагийн тоглолт (Монгол, гадаад оюутнууд)
  • Монгол ардын тоглоом наадгай (Дэмбээ, шагай, оньс)
  • Калиграф буюу Монгол түргэн бичлэгийн үзүүлбэр (та бүхэнд хүссэн үгийг бичиж өгөх болно)
  • Монгол уламжлалын талаарх лекц, яриа гэх мэт сонирхолтой зүйлсээр дүүрэн арга хэмжээ болно.

“Үндэсний өв соёлын” өдөрлөгт МУИС-ийн нийт оюутан залуус та бүхэн идэвхитэй оролцож үндэснийхээ хувцастай хүрэлцэн ирхийг уриалж байна. Дан ганц баяр наадмаар бус энгийн үед ч үндэсний хувцасаа өмсдөг Монгол байцгаая.

Хэзээ: 2016-03-04 16.00 цагт

Хаана: МУИС-ийн хичээлийн II байр урлагийн А заал

МУИСОХ, ОК

12822023_1046665648730539_968578948_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар