Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд Б. Болдгив удирдагчтай “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төсөл шалгарсан юм.
Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Судалгааны төслийн менежментийн систем (RPMS)” сургалтыг МУИС-ийн 1-р байрны 208 тоот өрөөнд 14 цагаас зохион байгуулахаар боллоо.
ХШУИС –н багш М. Золжаргал төслийн систем https://project.num.edu.mn –д төсөл хэрхэн бүртгэх талаар сургалт явуулна.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу!
(Жич: Оролцогчид notebook-ээ авчирна уу)
Зохион байгуулагч
МУИС, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс