Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Эрдмийн зэрэг: Мэргэжлийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх.
- Гадаад хэлний бэлтгэл: Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/.
- Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажилладаг байх.
- Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх.
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх.
Эдийн засгийн сургууль | |||
Багш авах мэргэжил | Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах тусгай шаардлага | Орон тоо | |
1 | Нягтлан бодох бүртгэлийн тэнхим | ||
Нягтлан бодох бүртгэл | Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн ахисан шатны бүртгэл
(2-оос доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
2 | Эдийн засгийн мэдээлэл, загварчлалын тэнхим | ||
Математик | Математик I, II; Шугаман програмчлал, Хэрэглээний математик, Оптимизацийн онол ба хэрэглээ
(Судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, 2- оос доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
3 | Эдийн засаг, статистикийн тэнхим | ||
Эдийн засаг, статистик
|
Макро эдийн засгийн статистик, Статистикийн онол, Бизнес статистик
(Эдийн засаг, статистикийн чиглэлээр судалгааны ажил хийдэг, 5-аас доошгүй жил ажилласан байх) |
1
|
|
4 | Менежментийн тэнхим | ||
|
Төрийн захиргааны удирдлага | Төрийн захиргааны онолын үндэс, Захиргааны процесс, Төрийн захиргааны менежмент, Засаглал ба иргэдийн оролцоо, төрийн байгууллагын менежмент
(5-аас доошгүй жил ажилласан байх) |
1 |
5 | Маркетинг, олон улсын худалдааны тэнхим | ||
Маркетингийн багш | Маркетингийн үндэс, Маркетингийн удирдлага | 1 | |
Гадаад худалдаа, гаалийн удирдлагын багш | Гаалийн мэргэжлийн удирдлага, Гаалийн үнэ-үнэлгээ, Гаалийн бүрдүүлэлт, Барааны ангилал, Гаалийн хяналтын зохион байгуулалт |
1 |
|
Нийгмийн шинжлэх ухааны сургууль | |||
6 | Философийн тэнхим | ||
Философи | Дорно дахины философи, Логик, Дундад зууны философи Метафизик онтологи
(Дорно дахины чиглэлээр судалгаа хийдэг, Оюутанд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн бичсэн байх) |
1 |
|
7 | Сэтгүүл зүйн тэнхим | ||
Телевизийн сэтгүүл зүй | Телевизийн сэтгүүл зүй I, II, Практик сэтгүүл зүй, ОНМХ-ийн үндэс зохион байгуулалт, Радио сэтгүүл зүй I, II
(Телевиз, радиогийн сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлчийн болон сургалт, судалгааны ажлын зохих туршлагатай, мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
8 | Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим | ||
Сурган хүмүүжүүлэх ухаан | Сурган хүмүүжүүлэх зүй, Боловсролын менежмент, Сэтгэл судлалын үндэс
(Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, сурган хүмүүжүүлэх зүйн багшийн ажлын туршлагатай, 3-аас дээш жил ажилласан эсвэл их, дээд сургуульд цагаар багшилж байсан байх) |
1 | |
Биологи, биотехнологийн сургууль | |||
9 | Биофизик, биоинформатикийн тэнхим | ||
Биоинформатик | Тооцооллын биологи, Молекулын биоинформатик, Програмчлал, Биоинформатикийн мэргэжлийн суурь хичээлийн дадлага
(Биофизикч буюу биоинформатикч мэргэжилтэй, багшлах болон биоинформатикийн чиглэлээр судалгааны ажлын туршлагатай байх) |
1 |
|
10 | Микробиологийн тэнхим | ||
Микробиологи | Үйлдвэрийн микробиологи, Хүнсний микробиологи, Микроорганизмын экологи, Микроорганизмын генетик хувьсал, селекци, их практик
(Өндөр хөгжилтэй оронд ерөнхий микробиологи, микробын биотехнологи чиглэлээр мэргэжил эзэмшсэн, англи, орос хэлний мэдлэгтэй, 3- аас доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
Математик, компьютерийн сургууль | |||
11 | Програм хангамжийн тэнхим | ||
Програмчлал | Програм хангамжийн бүтээлт , Объект хандалтат програмчлал, Интернет програмчлал
(Програм хангамжийн мэргэжилтэй, програмчлалын технологи, арга эзэмшсэн, багшлах ажлын туршлагатай, дээд сургуулийн сурганы курс төгссөн, мэргэжлээрээ 3- аас доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
12 | Математикийн дидактик, геометрийн тэнхим | ||
Геометр, топологи | Дээд математик, Аналитик геометр, Топологи, Дифференциал геометр | 1 | |
Хууль зүйн сургууль | |||
13 | Эрүүгийн эрх зүйн тэнхим | ||
Эрх зүй | Эрүүгийн эрх зүйн хэрэглээ I,II
(Эрүүгийн эрх зүйн чиглэлээр практик дадлага эзэмшсэн, 2- оос доошгүй жил тухайн чиглэлээр ажилласан байх) |
1 |
|
Физик-электроникийн сургууль | |||
14 | Хэрэглээний физикийн тэнхим | ||
Физик, физик-электроник | Цахилгаан соронзон, Электрон хэлхээний онол, Дизайн үндэс, Компьютерийн электроник симуляци
(Хатуу биеийн физик, материал судлал, физик электроникийн чиглэлээр судалгаа хийдэг байх) |
1 |
|
Сэргээгдэх эрчим хүчний автоматжуулалт | Цахилгаан техник, Сэргээгдэх эрчим хүчний системийн электроник, Микроэлектроник технологийн үндэс, Микроконтроллер програмчлал, График програмчлал
(Физик-электроникийн чиглэлээр орчин үеийн онол арга зүйн мэдлэгтэй, энэ чиглэлээр судалгааны ажил хийж байсан, багшлах дадлага туршлагатай, микропроцессор програмчлал болон програмчлалын мэдлэгтэй байх) |
1 |
|
15 | Цөмийн физик, технологийн тэнхим | ||
Цөмийн физик, инженерчлэл | Цөмийн реактор, хурдасгуур, Цөмийн эрчим хүчний технологи
(Цөмийн инженер, цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгааны ажлын туршлагатай, цөмийн инженерийн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан. 5-аас доошгүй жил ажилласан байх) |
1 | |
16 | Физик боловсролын тэнхим | ||
Физикийн дидактик | Хичээлийн соёлын хөгжил, Байгалийн ухааны дидактик, Одон орон заах арга арга зүй, Физик туршилтын арга зүй
(Физик дидактикийн орчин үеийн онол арга зүйн мэдлэг чадвартай, судалгааны ажил хийдэг, физикийн боловсрол судлалын магистр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй ажилласан байх) |
1 |
|
Мэдээллийн технологийн сургууль | |||
17 | Холбооны технологийн тэнхим | ||
Компьютерийн сүлжээ | Компьютерийн үйлдлийн систем, Unix үйлдлийн систем, Компьютерийн сүлжээний аюулгүй байдал, Компьютерийн утасгүй сүлжээ
(Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх) |
1 |
|
Мультмедиа холбооны технологи | Мультмедиа холбоо, Мультмедиа сүлжээ, Утасгүй холбооны систем, Хөдөлгөөнт холбоо, теле-холбооны сүлжээ ба дохиолол, Тоон ба IP телевиз, Фото төхөөрөмж ба сүлжээ
(Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх) |
2 |
|
18 | Компьютер, мэдээллийн технологийн тэнхим | ||
Програм хангамж | Си хэл, Програмчлалын үндэс, Java, Интернет технологийн үндэс
(Мэргэжлээрээ 3- аас доошгүй жил ажилласан, тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг байх) |
3 | |
19 | Электроникийн тэнхим | ||
Электроник | Электроникийн үндэс, Электрон элемент, Электрон хэмжилтийн багаж, Удирдлагын систем, Мэдээллийн технологи, мэдээллийн систем, Цахилгаан ба электрон хэлхээ, Электрон хэлхээ, Тоон холбоо, Антеннийн анализ ба дизайн
(Мэргэжлээрээ 2- аас доошгүй жил ажилласан, тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг байх) |
2 | |
Хими, хими инженерчлэлийн сургууль | |||
20 | Хими технологийн тэнхим | ||
Химийн математик, химийн програмчлал | Химийн математик, Физик хими, Химийн програмчлал, Мэдээллийн технологи
(Математикийн сайн боловсролтой, химич юмуу физикч мэргэжилтэй байх) |
1 |
|
Хими технологи | Хими технологи, Процесс аппарат, Химийн инженерчлэл
(Багшлах туршлагатай, хими технологи, химийн инженерчлэлийн чиглэлээр суралцаж, ажиллаж байсан байх) |
1 | |
Олон улсын харилцааны сургууль | |||
21 | Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим | ||
Олон улсын эдийн засгийн харилцаа | Дэлхийн эдийн засаг, Геоэдийн засаг, Олон улсын бизнесийн удирдлага, Эдийн засгийн дипломат зүй
(Эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаагаар мэргэшсэн байх) |
2 |
|
22 | Олон улсын харилцааны тэнхим | ||
Олон улсын харилцаа | Бүс нутаг судлал, Даяаршлын үеийн олон улсын харилцаа, Олон улсын байгууллага, Хямрал зохицуулалт, Гадаад бодлогын шинжилгээ, шийдвэр гаргалт, Олон улсын улс төр судлал
(Сургалтын арга, технологи эзэмшсэн, олон улсын харилцаагаар мэргэшсэн, докторын зэрэгтэй байх) |
1 |
|
23 | Дипломат орчуулгын тэнхим | ||
Англи хэл | Бизнесийн англи хэл, Орчуулгын дадал, Ахисан түвшний англи хэл
(Олон улсын харилцаа, гадаад бодлого, улс төрийн чиглэлээр орчуулгын хичээл заах чадвартай байх) |
1 |
|
Газарзүй, геологийн сургууль | |||
24 | Хот төлөвлөлт – газар зохион байгуулалтын тэнхим | ||
Хот төлөвлөлт | Хот төлөвлөлт, Бүс нутаг төлөвлөлт
(Хотын архитектур, хот төлөвлөлтийн инженерийн шийдэл, ландшафтын дизайн, хэсэгчилсэн төлөвлөгөө, барилга архитектурын төлөвлөлтийн судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх) |
2 |
|
Геодези | Геодези
(Газар ба хотын төлөвлөлт, хэмжилтэнд хэрэглэгдэх геодезийн судалгаа хийдэг байх) |
1 |
|
25 | Геоэкологи-орчин судлалын тэнхим | ||
Хөрсний газар зүй | Хөрсний газарзүй, Хөрсний мониторинг, Хөрсний экологи
(Хөрсний газарзүй, хөрс ашиглалт, хамгаалал, доройтлын чиглэлд судалгаа хийдэг байх) |
1 |
|
Геоэкологи | Дэд бүтцийн салбарын экологийн үндэс, Биогеограф, Уул уурхайн салбарын болон хотын байгаль ашиглалтын үнэлгээ | 1 | |
Байгаль орчны нөхөн сэргээлт | Байгаль орчны нөхөн сэргээлт, ХАА, ойн салбарын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Аж үйлдвэрийн ба инженерийн экологи, ХАА-н газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээ, Экологи эдийн засгийн үнэлгээ, ХАА-н экологи |
1 |
|
26 | Газарзүйн тэнхим | ||
Зураг зүй | Байр зүйн үндэстэй зураг зүй, Газар зүйн тоон шинжилгээний арга | 1 | |
Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал | Зайнаас тандан судлал, Газар зүйн мэдээллийн систем | 1 | |
Газар зүйн сургалтын дидактик, арга зүй | Мэргэжлийн дидактик, Боловсролын менежмент, Байгалийн ухааны дидактик, Мэргэжлийн дидактикийн үндэс | 1 | |
27 | Цаг уур , ус судлалын тэнхим | ||
ХАА-н цаг уур | ХАА-н цаг уур, цаг уурын мэдээний маркетинг, хэрэглээ судлал, Сансрын цаг уур, Экологи, байгаль хамгаалал
(Докторын зэрэгтэй байх) |
1 | |
28 | Ашигт малтмалын тэнхим | ||
Геологи хайгуулын эдийн засаг | Геологи хайгуулын ажлын төсөл, Геологи хайгуулын ажлын эдийн засаг, менежмент, Геологи хайгуулын менежментийн үндэс | 1 50%-иар | |
Ашигт малтмалын эрэл хайгуул | Ашигт малтмалын эрэл хайгуул, Геологи, Монголын ашигт малтмал, Дүрслэлийн геометр, Геологийн математик, статистик арга |
1 |
|
Гадаад хэл, соёлын сургууль | |||
29 | Их Британи-Америк судлалын тэнхим | ||
Англи хэлний багш, орчуулагч | Үгийн сан, Унших бичих дадал, Үг зүй, Ярианы хэл, Заах арга зүй, Америкийн түүх, Америкийн уран зохиол
(Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай, Хэл шинжлэл, заах арга, Англи болон Америкийн орон судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг, мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх.) |
3 |
|
30 | Слав судлалын тэнхим | ||
Орос хэл | Орос хэлний өгүүлбэр зүй, түүх, хэлмэрчлэхүй, ярианы соёл, Орос хэлний ярианы хэл
(Орос хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай, мэргэжлийн өндөр чадвартай, ОХУ-д их дээд сургуульд онц, сайн дүнтэй төгссөн, орос монгол хэлний зэрэгцүүлсэн судалгааны ажил хийх сонирхолтой байх) |
1 |
|
31 | Турк судлалын тэнхим | ||
Араб хэл | Араб хэлний зүй, Нийгэм улс төрийн орчуулга, Араб хэлний ярих сонсох дадал, Араб хэлний унших бичих дадал, Араб хэлний бүтээвэрзүй, Араб хэл
(Араб хэлний багш, хэл шинжлэлийн мэргэжилтэй, араб хэл, соёл судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг, мэргэжлээрээ их, дээд сургууль , судалгааны байгууллагад ажилласан туршлагатай, орос, англи хэлний мэдлэгтэй, мэргэжлээрээ 5- аас доошгүй жил ажилласан байх) |
1 |
|
32 | Солонгос судлалын тэнхим | ||
Солонгос судлал | Унших бичих дадал, Хэл зүй, Угсаатны зүй, Солонгос хэлийг 2-р гадаад хэлний түвшинд заах, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
(Орон судлалын чиглэлээр докторын зэрэгтэй, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чадвартай, орон судлалын хичээлийг аль ч түвшинд заах чадвартай, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх) |
1
50%-иар |
|
Худалдааны сургууль | |||
33 | Худалдааны нягтлан бодох бүртгэлийн тэнхим | ||
Нягтлан бодох бүртгэл | Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, Аудит, Дунд шатны нягтлан бодох бүртгэл | 1 |
Бүртгэл, бүрдүүлэх материал:
Багшийн сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс МУИС-ийн http://burtgel.num.edu.mn хаягаар 2012 оны 1 дүгээр сарын 5-12-ний өдрүүдэд цахим хэлбэрээр бүртгүүлж, холбогдох мэдээллийг авна.
Бүртгүүлэхдээ төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг зааврын дагуу бүрэн бөглөж, дараах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
– Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн хавсралт
– Иргэний үнэмлэх
– Ажил байдлын тодорхойлолт
– Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Банкны цахим төлбөрийн системээр шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно).
Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна.
Мэргэжлийн болон Гадаад хэл, Мэдээллийн технологийн шалгалтыг 2012 оны 1 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулна.
МУИС-ийн Бакалаврын сургалтын алба
Харилцах утас: 318161, 77307730 (1124, 1125)