
Гриффит их сургууль бол урлаг, нийгмийн шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанаас шинжлэх ухаан, инженерчлэл болон эрүүл мэндийн салбар хүртэл өргөн цар хүрээнд сургалт, судалгааны ажил амжилттай явуулдаг, Австралийн тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль эрдэм шинжилгээний судалгаагаа өөрийн улсын ба олон улсын нийгмийн бүлгүүдэд тулгардаг шинжлэх ухааны болон нийгмийн гол гол асуудлуудад чиглүүлж, нийгэмд ашигтай зүйл бүтээх арга барилд тулгуурлан сүүлийн 40 жилийн турш амжилттай ажиллаж байна.
Профессор Сушила Чанг тус сургуулийн эрдэм шинжилгээний хөдөлгүүр гэгддэг, Гриффит их сургуулийн шинжлэх ухаан, инженерчлэл, хүрээлэн буй орчины салбараас гадна технологийн салбарт мэргэшсэн Квантум Динамикийн төв, Күйнслэндийн Микро болон Нано-технологийн төв гэх мэт анагаах ухаан, Life Science- н судалгааны төвүүдийг эгнээндээ багтаасан Шинжлэх ухааны салбар сургуулиудын группын талаар болоод их сургуулийн олон улсын судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт дэлхийд тэргүүн эгнээнд хувь нэмэр оруулсан төлөвлөгөөний талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцах болно.
Та бүхнийг энэхүү сонирхолтой лекцэд идэвхтэй оролцоорой хэмээн урьж байна.
/Лекц 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 14-н цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд болно. Лекц англи хэлээр явагдана/