MATERIALS FOR CLEAN AIR (Агаарын бохирдлыг бууруулах шинэ дизайн бүхий материал бүтээх)

Share Button

СЭДЭВ : MATERIALS FOR CLEAN AIR (Агаарын бохирдлыг бууруулах шинэ дизайн бүхий материал бүтээх)

Эцсийн хугацаа: 23.01.2018

Нээгдэх хугацаа: 26.01.2017

Цагийн бүс (Бруссэлийн цагаар)

Сэдвийн Тодорхойлолт

03-14

Хамрах хүрээ

Европын Холбооны Улсуудад, амьдралын дундаж хугацаа 8.6 сараар багассан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарт илэрдэг утаа, уур, хий зэрэг шингэн эсвэл хатуу биет партиклиудын (particulate matter) нөлөөний үр дүн юм. Эдгээр партиклиудыг агуулсан агаараар амьсгалах нь амьсгалын зам, зүрх судас, дархлаа болон мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна, тэдгээр тоос тоосонцор мэтийн партиклиуд (particulate matter) нь уур амьсгалын өөрчлөлт болон экосистемд мөн сөрөг нөлөөтөй байна.

Дараах шаардлагыг хангасан хувь хүн болон баг хамт олонд цэвэр агаарын материал Хоризон Тэтгэлэгийн 3 сая еврог олгох болно: Хот орчмын газар нутаг дахь агаарт илэрдэг утаа, уур, хий зэрэг шингэн эсвэл хатуу биет партиклиудын концентрацийг багасгаж бууруулах шинэ дизайн технологи бүхий шилдэг материал бүтээх.

Хүлээгдэх үр дүн:

Энэхүү тэтгэлэгийн зорилго нь хот орчмын газар дахь тэдгээр партиклиудаас үүдсэн агаарын бохирдлыг шинэ дизайн технологи бүхий материал ашиглаж бууруулах явдал юм.

Тэдгээр материалиуд нь өөрийн гэсэн хэв загвар дизайнтай, хэрэглэх боломжтой бат бөх, агаар мандалд тэдгээр партиклиуд (энд машины утааг оруулаагүй болно) үүсэхээс сэргийлж тэдгээрийг устгаж чаддаг байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг: http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/topics/949-cleanair-01-2015.html

Эрдэм Шинжилгээ Инновацийн Хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар