Төсөл шалгаруулалтын хүрээнд Магистрант докторантурын Оюутны холбооноос Хэмнэлт, ёс зүйн аяныг 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүллээ. Аяны нээлтэнд Оюутны албаны дарга Б.Алтангэрэл оролцлоо.
Аяны хүрээнд МУИС-ийн үйлчилгээний албан хаагчид болон Оюутны дотуур байранд оршин суугч оюутнуудыг төрөлх сургуулиараа бахархах, зөв хэвшилд уриалах, бие биенээ хүндтгэх зэрэгт хөтөлсөн “Монгол бахарлал-Монгол Улсын Их Сургууль” сэдэвт лекц тойрон аялав.
Лекцэнд үйлчилгээний ажилтан, албан хаагчид болон оюутны байрны оршин сууугч оюутнууд нийлсэн 310 гаруй хүн хамрагдлаа.
Мөн МУИС-ийн эмнэлэгийн зүгээс халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, ариутгал, халдваргүйжилтийн чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгсөн. Энэхүү аяны үйл ажиллагаа Тамхигүй орчин, Стакан усаар шүдээ угааж хэвшицгээе, эрчим хүчээ хэмнэе зэрэг уриалгаар үргэлжилнэ.
Оюутны алба