БСОНК, МУИС-ийн захиргааны хамтарсан цэвэрлэгээ болов

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБЭЭС санаачлан зохион байгуулсан  “МУИС-ИЙН ЗАХИРГАА, ОЮУТНУУДЫН ХАМТАРСАН ЦЭВЭРЛЭГЭЭ-2016 “ арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 03-р сарын 16-ны өдөр МУИС-ийн хичээлийн IV байрны 306 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд МУИС-ийн Оюутны Хөгжил, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Профессор О.Мөнхбат, МУИС-ийн БС-ийн захирал профессор Ц.Болормаа, МУИС-ийн Оюутны албаны дарга дэд профессор Б.Алтангэрэл, МУИС-ийн БС-ийн Сургалтын Албаны эрхлэгч профессор Б.Даваасүрэн нар оролцож нийт оюутнууддаа ёс суртахууны зөв хэвшил олгох ажилд үлгэр дуурайллаа үзүүллээ.

Тус арга хэмжээний эрхэм зорилго нь МУИС-ийн нийт оюутан залуустаа ёс суртахууны төлөвшил олгох, ирээдүйн дээд боловсролтой, сэхээтэн иргэн болохын хувьд нийгэмд үлгэр жишээ үзүүлэхүйц ёс суртахуунтай, хариуцлагатай, зөв хүн болохын үлгэр дуурайллыг үзүүлэх, цаашлаад ёс суртахуунтай байх сэдлийг төрүүлэх зорилготой.

Зорилт:

  • Хичээлийн танхим, өрөө тасалгааны эд материалтай зохистой харьцах
  • Олны дунд биеэ зөв авч явах
  • Хариуцлагаа ухамсарлах гэсэн дэд зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь их сургуулийн удирдлага, оюутнуудын хамтарсан цэвэрлэгээ төдийхнөөр хязгаарлагдахгүй бөгөөд, цаашлаад МУИС даяар үргэлжлэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Үйл ажиллагааг маань дэмжиж оролцсон багш, оюутнууддаа чин сэтгэлийн гүн талархлаа дэвшүүлье.

БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН
ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар