МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно

Share Button

NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны  сургуулийн багш доктор А.Баярбаатар оролцож, “Хавдар үүсгэгч генийн өөрчлөлтүүдийг илрүүлэх математик загварчлал, оновчлолын аргачлалууд” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Доктор А.Баярбаатар нь 2015 онд БНСУ, Шинжлэх Ухаан Технологийн Гуанжу Институтийг мэдээллийн технологи мэргэжлээр докторын  зэрэг хамгаалсан. 2003 оноос хойш ХШУИС-д багшаар ажиллаж байна.

Уулзалт 2016.03.17-ны ПҮРЭВ гаригт 17.00 цагаас

МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй заал, 216 тоот

Холбоо барих: 7730-7730 /1145/, 1132198

A4-4th-Bayarbaatar-724x1024

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар