Эрасмус Мундус IMPAKT докторын солилцооны хөтөлбөрт хамрагдана уу

Share Button

IMPAKT хөтөлбөр нь докторын солилцооны хөтөлбөр (10 сарын хугацаатай)-т өргөдөл мэдүүлэх хугацааг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Европын цагаар 00.00 хүртэл сунгасан бөгөөд сонирхсон багш, судлаач, оюутнууд та бүхэн http://www.impakt-asia.eu/ вэбсайтаар орж өргөдлөө мэдүүлнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалт :

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Бакалавр, магистрын дипломын хуулбар /Англи орчуулгын хамт/
  3. Бакалавр, магистрын дүнгийн тодорхойлолт /Огноо, тамга тэмдэг, гарын үсгийн хамт англи хэл дээр/
  4. Certificate of Academic recognition буюу МУИС-ийн докторын түвшний оюутан гэдгийг нотолсон сургалтын албаны тодорхойлолт
  5. Letter of support буюу өөрийн сурдаг харьяа сургуулиас гаргасан дэмжлэгийн захиа / тамга тэмдэг, гарын үсэг дарагдсан байх/
  6. Хэлний гэрчилгээ /Хэрэв байгаа бол/
  7. Declaration of Honor буюу тангаргийн бичиг
  8. Докторын хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчдэд өргөдөл мэдүүлж буй Европын сургуулиас урилгын захиаг авч хавсаргах шаардлагатай
  9. Бусад нэмэлт материал

Танд асуулт байвал ГХХАХ-ийн 317050 утсаар холбогдон эсвэл int_rel@num.edu.mn цахим хаягаар хандана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар